Ш.ЁЛ: МАЛЧДЫГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГЫГ БАРИМТАЛНА

Аймгийн Засаг дарга Ш.Ёл ирэх 2026 оны төсвийн төсөл болон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд санал авах хэлэлцүүлгийг Хэрлэн сумын 11 баг, хөдөөгийн 13 суманд зохион байгуулж байгаа юм.
Аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбаруудын голчлон хөгжүүлэх бодлогыг баримталж байна.
Тухайлбал: Хүнс хөдөө аж ахуйн салбарт малчдыг дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлнэ.
Үүнд: Бэлчээрийг хамгаалах, усжуулалтыг нэмэгдүүлэх, малын хулгайтай тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор малыг бүртгэлжүүлж, чипжүүлэх, малын үүлдэр омгийг баталгаажуулах, малчдад ойрхон багийн бага сургуулийг барих, малчид, залуу малчдыг хөгжүүлэх,тариалан эрхлэгчдийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжиж хөнгөлөлттэй зээлийг олгох зэрэг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль, ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ