Дорнодын багш уралдааны шагналын дэмжлэгээрээ байшин барьжээ

“Дорнодын багш” төслийн хүрээнд багш нарыг мэргэжлийн хөгжил, амьдрах нөхцөлөөр дэмжих, багшийн хөдөлмөрийг үнэлэн урамшуулах тогтолцоог орон нутгийн зүгээс хэрэгжүүлж байна.
Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш П.Буянжаргал 2024 онд аймгийн Засаг даргын нэрэмжит Бага ангийн багшийг дэмжих “Дорнодын багш” төслийн уралдаанд шалгарч, орон сууцны урьдчилгаа болох 20 сая төгрөгийн дэмжлэг хүртсэн юм.
Тэрээр уг дэмжлэгээрээ орон нутагтаа хашаа байшин барьж нүүн орсон бөгөөд шавь нарынхаа хөгжлийг дэмжиж цаашид орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ