Дорнод аймагт хүүхдүүд нэг нэгнийхээ эрх чөлөөнд халдсан 4 гэмт хэрэг гарчээ

Өсвөр насны хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэл, нэгнээ гадуурхах хандлага нэмэгдэж гэмт хэргийн шинжтэй бичлэг цахим орчинд дэлгэгдсээр байна. Дорнод аймагт гэхэд бие биеийнхээ эрх чөлөөнд ноцтой халдаж, амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэргүүд нэмэгдэх хандлагатай байгааг албаны хүмүүс ярьж байна.

Дорнод аймагт ерөнхий боловсролын 27 гаруй сургуульд 30 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Энэ хичээлийн жилийн байдлаар хүүхдүүд хоорондоо маргалдаж, нэг нэгнийхээ эрх чөлөөнд халдсан шинжтэй гомдол, зөрчил дөрвөн удаа бүртгэгджээ. Энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлахад ихэнхдээ эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүдийн харилцаа, хүмүүжилд анхаарал дутмаг байдаг нь нөлөөлдөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ