
Арвандолдугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Сэргэлэн сумын Барчин багийн малчин Агаан овогтой Батзориг нь Улсын аварга малчин цол хүртсэн билээ. Түүний шагналыг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Мөнхбаяр, Сэргэлэн сумын Засаг дарга Б.Гантулга нар гардууллаа.
“Улсын аварга малчин” Агааны Батзориг нь малынхаа үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Галшар, Англи, Араб үүлдрийн азарга, Монгол, Казакын цагаан толгой, Симменталь үүлдрийн бух, Үзэмчин үүлдрийн хуц, Баяндэлгэр үүлдрийн ухныг үндсэн сайжруулагчаар ашиглажээ. Тэрээр 3 залуу малчин өрхийг 550 толгой малаар малжуулан, мал маллах арга туршлагаа хуваалцаж байна.
Сүүлийн гурван жилд сүрэгт эзлэх хээлтэгч бод 41.9 хувь, бог 55.3 хувь, 100 эхээс бойжсон төл 98 хувьтай байна. Оны эхний малын тоо 1229–1452 толгойд хүрч, өмнөх онтой харьцуулахад 237 толгой буюу 19.2 хувиар өсчээ.
Тэрээр малын индексжүүлсэн даатгалд 124 толгой малыг хамруулж, малчин өрхийн гишүүдийг эрүүл мэнд, нийгмийн даатгалд тогтмол хамруулан, 2025 онд “Малын тоо толгой албан татвар”-т 1,581,800 төгрөг төлсөн байна.
Мөн тэрээр Монголын Улаан Загалмайн онцгой гишүүн бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд залуу малчин, иргэн өрхүүдийг иж бүрэн тавилгатай 5 ханатай гэр, 125–150 толгой малаар малжуулж, туслах малчнаар ажиллуулан мал маллах арга ухаанд сурган хүмүүжүүлж байна.

















Leave a Reply