Дорнод аймаг, Хөлөнбуйр хотын аялал жуулчлалын компаниуд хамтран ажиллана

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн Гадаад харилцааны орлогч дарга Содоо тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр талын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хэлтсийн дарга Л.Идэрбат орон нутгийн зүгээс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, аяллын гол маршрутуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Энэ үеэр Хянган аймгийн аялал жуулчлалын компаниуд Дорнод аймгийн жуулчдыг өөрийн аймаг төдийгүй БНХАУ-ын бусад хот, мужуудад аялуулах боломжтойгоо илэрхийлсэн бол Монголын талаас Хятадын жуулчдыг Дорнод аймгийн түүх, соёлын дурсгалт газруудад түшиглэсэн аяллын хөтөлбөрт хамруулж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналуудыг дэвшүүлсэн юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ