Гадаад харилцааны яамны ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна

Өнөөдөр /2026.04.21/ Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигээр ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Тайландын Хаант Улсад суух Элчин сайд В.Оюу, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайд Л.Өлзийт, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотод суугаа Консулын газрын Консул Г.Золзаяа болон холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга, холбогдох төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, орон нутагт гадаад хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдаж буй асуудал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигээр ахлуулсан ажлын хэсэг төрийн байгууллагуудын удирдлага, ахлах мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж байна.
Тус сургалтаар гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд баримтлах дэг жаяг, дипломат ёслолын талаар мэдээлэл өгч байгаа юм.
Мөн сургалтын төгсгөлд “Орон нутгийн хөгжлийн боломж ба гадаад харилцааны үр шимийг иргэдэд хүргэх нь” сэдвийн хүрээнд ярилцлага өрнүүлж, оролцогчдын асуултад хариулт өгч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ