
ОБЕГ-ын хоногийн шуурхай мэдээнээс…
Дорнод аймаг, Хөлөнбуйр сум 3 дугаар багийн “Хулстай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Хөлөнбуйр сумын Мэргэжлийн ангийн ажилтанууд, 2 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.07-ны өдрийн 15:25 цагт цурамд оруулан мөн өдрийн 17:50 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 50 га талбай өртөж шатсан.
Дорнод аймаг, Халхгол сум 3 дугаар багийн “Сангийн далай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км, сумын төвөөс баруун урд зүгт 150 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Матад суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Халхгол суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны ажилтанууд орон нутгийн иргэд нийт 33 хүн, 5 автомашин, 1 трактортой хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.07-ны өдрийн 18:50 цагт цурамд оруулан мөн өдрийн 19:50 цагт бүрэн унтрааж, тус багийн малчин М-д хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 800 га талбай өртөж шатсан.

















Leave a Reply