Согтуугаар автомашин жолоодож яваад жалга руу унаж бэртжээ

Ням гарагт Дорнод аймгийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгсэл жалга руу унасан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Шалгалтаар жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Prius” маркийн автомашин жолоодож яваад жалга руу орж, зорчиж явсан нэг хүн гэмтжээ. Хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас жолооч нарт хандан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, анхаарал болгоомжтой оролцохыг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ