✅ ДОРНОД АЙМАГТ 2026 ОНД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 5,0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас #2026_онд_орон_нутгийн болон сангийн хамтарсан санхүүжилтийн эх үүсвэрээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia болон #ДОРНОД_аймгийн_Засаг_даргатай “Зээлийн ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гурван талт гэрээ”-г байгуулсан.
Үүний дагуу Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлтийг цахим хэлбэрээр https://sme.gov.mn/login-аар дамжуулан хүлээн авах үйл ажиллагаа эхэллээ.
✅ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
🔹Эхлэх: 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цагаас
🔹Дуусах: 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл
✅ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
🔹Зээлийн зориулалт, хугацаа: Үндсэн хөрөнгийн зээл 8 жил, Эргэлтийн хөрөнгийн зээл 5 жил
🔹Зээлийн хүү : 5 хувь (жилийн)
✅ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР.
Хүнсний үйлдвэр
🔹Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах;
🔹Мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах;
🔹Даршилсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
🔹Хөнгөн үйлдвэр
🔹Мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
🔹Оёмол болон гар урлал бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
🔹Хог, хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл;
🔹Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
🔹Барилгын материал үйлдвэрлэл;
🔹Хэвлэлийн үйлчилгээ;
🔹Сав, баглаа, боодлын үйлдвэрлэл;
Газар тариалан
🔹Төмс,хүнсний ногоо тариалах, агуулах, зоорь;
🔹Модны үр үрсэлгээ, жимс, жимсгэний аж ахуй;
🔹Хүлэмжийн аж ахуй
🔹Хүнсний ногоо, малын тэжээл тариалах, хураах техникийн түрээсийн үйлчилгээ;
Мал аж ахуй
🔹Эрчимжсэн аж ахуй;
🔹Туслах аж ахуй /зөгий, гахай, тахиа/;
🔹Малын тэжээлийн үйлдвэрлэл;
🔹Мал эмнэлэгийн үйлчилгээ;
🔹Мал үржүүлэх технологийн үйлчилгээ;
🔹Малын тэжээл бордооны үйлдвэр;
Үйлчилгээ
🔹Аялал жуулчлал, хоол боловсруулах.
✅ЧИГЛЭЛ:
🔹Нийслэлээс орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж;
🔹Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
🔹Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
🔹Хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч;
🔹Цагаан алт хөдөлгөөн;
🔹Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян;
🔹Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал.

☎️ХОЛБОО БАРИХ УТАС: 77485555-1 Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн газар.
Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар70585111 , 80368080
Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia

















Leave a Reply