
“Алтаргана-2026” Их наадам буриад түмний уламжлалт ёс заншил, өв соёл, үндэсний спортын төрөл, уламжлалт тоглоом наадгай, хэл аялга, аж амьдралын хэв маягийг сэргээн хөгжүүлэх, хадгалан хамгаалах үндсэн зорилготой олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ юм.
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын 16 дугаар их наадам нь 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 5-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо зохион байгуулагдана.

















Leave a Reply