
Өнгөрөгч намар Хэрлэн сумын 2-р багийн нутаг дэвсгэрт, EF дэлгүүрийн зүүн талд байрлах ногоон байгууламжид ШТС барихаар хашаа буулгаж эхэлсэн нь иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй талаар бид мэдээлж байсан.
Олон нийтийн зүгээс 2-р багийн ганц ногоон байгууламжийг устгаж болохгүй, мөн сургууль болон оршин суугчдын бүсэд ойрхон шатахуун түгээх станц барих нь зохисгүй зэрэг шүүмжлэл өрнүүлж байсан билээ.
1500 м2 энэ газрыг 2021 онд нэгэн иргэнд ШТС-ийн зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. Иргэдийн санал шүүмжлэл өрнөх үеэр тухайн ШТС-ын газрын байршлыг өөрчлөх, эсвэл нөхөн олговрын журмаар өөр газар олгох тухай яригдаж байна гэсэн мэдээлэл гарч байсан юм.
Тэгвэл асуудлын мөрөөр эргэн тодруулахад, өнгөрөгч 12-р сарын 31-ний өдөр аймгийн ГХБХБГ-аас эзэмшигч иргэнийх нь хүсэлтийн дагуу газрын зориулалтыг “худалдаа, үйлчилгээний газар, төв, цогцолбор” болгонж өөрчилсөн байна.

















Leave a Reply