Аймгийн Ерөнхий прокуророор Ш.Баасандорж томилогдож, ажилдаа орлоо

🇲🇳 ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Ш.БААСАНДОРЖИД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ.

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг дарга Ш.Ёл, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон Дорнод аймгийн Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд Улсын ерөнхий прокурорын тушаалаар Дорнод аймгийн ерөнхий прокуророор томилогдон ирсэн Ш.Баасандоржийг хүлээн авч уулзан, ажилд нь амжилт хүслээ.
Ш.Баасандорж улсад 20 жил ажиллаж байгаа бөгөөд Өвөрхангай, Баян-Өлгий, Налайх дүүрэгт ерөнхий прокуророор тус тус ажиллаж байсан туршлагатай юм.
Аймгийн Засаг_дарга Ш.Ёл, аймгийн Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Ш.Баасандоржид аймгаас баримталж буй бодлого нэн ялангуяа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүчирхийлэл үе тэнгийн дээрэлхэлт, архидан согтуурахтай тэмцэх чиглэлүүдэд хууль зүйн туслалцаа өгч, төрийн байгууллагуудтай нягт холбоотой хамтарч ажиллахыг онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ