Мөрөөдлөө мэргэжил болгоё өдөрлөгт 30 орчим их дээд сургууль оролцож байна

Аймгийн Засаг даргын санаачилгаар Дорнод аймгийн ахлах ангийн сурагчдадаа мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мөрөөдлөө мэргэжил болгоё” өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байна.

Дорнод аймагт нийт ахлах ангийн 4300 гаруй суралцагч байгаагаас төгсөх 12 дугаар ангийн 1173 суралцагч сурч байгаа юм. Энэхүү өдөрлөгт ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын төмөр замын дээд сургууль, Өвөр байгалийн хязгаарын хөдөө аж ахуйн их сургууль, Бүгд найрамдах Солонгос улсын нисэхийн коллеж, MOKWON их сургууль, Тэжин их сургууль болон Монгол улсын шилдэг их, дээд сургууль, коллежууд зэрэг 30 орчим дээд боловсролын байгууллагууд, аж ахуй нэгж байгууллагуудыг урьж оролцуулан цогц мэдээллийг өгч байгаа ба #14_сумаас нийт ахлах ангийн #4000_гаруй суралцагч эцэг эх, асран хамгаалагч, багш нарын хамт оролцож байна.

#Аймгийн_хүүхдийн_төлөө_зөвлөлийн_дарга_Засаг_дарга_Ш_Ёл өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Зарим хүүхэд, залуус өөрийгөө дутуу үнэлэх, мэдээлэл дутмаг, гэр бүлийн санхүүгийн асуудал, эцэг эх, найз нөхөд, хэн нэгний ятгалаг, хэн нэгнийг даган дуурайх эсвэл ирээдүйд эрэлттэй мэргэжил сонгож байна гээд өөрийн хүсээгүй мэргэжлээ сонгох тохиолдлууд их байдаг. Ирээдүйдээ харамсал үлдээхгүйн тулд, #мэргэжлээ_зөв сонгоход нь бид чиглүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Цаашид жил бүр зохион байгуулахаа илэрхийллээ.
Мөн ирээдүйн эздээ хаана ч сурч, ямар ч мэргэжил эзэмшсэн бай #эх_орон_төрсөн_нутагтаа эргэн ирж, хөдөлмөрлөж, хөгжил дэвшилд өөрсдийнхөө хувь нэмрээ оруулах ёстой шүү гэдгийг захиж, Та бүхний ирээдүй зөвхөн өөрийн чинь гарт бий шүү гэдгийг онцолж, амжилтыг хүслээ.”

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ