
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс хөнөөлт царцааны нягтшилын мэдээг гаргажээ.
2026 оны 7 дугаар сарын 31-ний мэдээгээр Говь-Алтайн Халиун, Сүхбаатарын Баяндэлгэр, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд царцааны хэт олшролттой буюу 1 ам.метр талбайд 8-25, бусад сумын нутгаар хэвийн буюу 1-7 царцаа тоологдсон байна.
Царцааны төрлийн хувьд сибирийн болон бараан далавчит царцаахай зонхилон ажиглагджээ.

















Сэтгэгдэл бичих