Хэт халуун өдрүүд үргэлжилнэ

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар агаарын температур өдөртөө +30°С-ыг давж, аагим халуун үргэлжилнэ. Мөн халалтын нөлөөгөөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи ширүүсэх, мөндөр орох, аянга цахилгаан буух, үер усны аюул үүсэж болзошгүй байна. Иймд иргэд, малчид, аялагчид наршилт болон дээрх аюулт үзэгдлээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 07 дугаар сарын 31-ний 20 цагаас 08 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ.

Хур тунадас: Солигдмол үүлтэй. Маргааш өдөртөө зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо орно.

Салхи: Зүүн хойноос секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +27…+32 градус дулаан байна.

Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Зөөлөн салхитай. Шөнөдөө +17…+19 градус, өдөртөө +30…+32 градус дулаан байна.

2026 оны 08 дугаар сарын 02-ноос 08 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дорнод аймгийн нутгаар: 02 ихэнх нутгаар, 03-нд зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +27…+32 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих

Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ