Өнөө орой ихэнх нутгаар цас орж, шуурга шуурахыг анхааруулж байна

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
22-ны өдөр зарим нутгаар, 22-ноос 23-нд шилжих шөнө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2025 оны 12 дугаар сарын 22-ноос 12 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дорнод аймгийн нутгаар: 22-ны өдөр зарим нутгаар, 22-ноос 23-нд шилжих шөнө ихэнх нутгаар цас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр, зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 23-нд -18…-23 градус, бусад хугацаанд ихэнх нутгаар -25…-30 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр -17…-22 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.
Дорнод УЦУОШТ

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль, ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ