
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин сэтгүүлчдэд шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр:
12-р сард Монгол Улсад 4 удаа л 40-өөс дээш вагон орж ирсэн. Уг нь өдөрт 40-60 вагон АИ-92 орж ирвэл хэрэгцээгээ хэвийн хангах боломжтой.
Манай улс шатахууны импортынхоо 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас хангадаг. Улсын сарын хэрэглээ 2200 орчим тонн байдаг. Арванхоёрдугаар сарын байдлаар ОХУ-аас 83.6 мянган тонн АИ-92, 134.2 мянган тонн дизель түлш, 1560 тонн АИ-95 түлш худалдаж авахаар баталгаажуулсан.
Өнөөдрийн байдлаар нийт шатахуун хангамжийн 50 хувь хүрэхгүй хувийг импортоор оруулж ирээд байна. Сарын гуравны хоёр нь өнгөрчхөөд байхад 50 хүрэхгүй байна гэдэг шатахууны хомсдол үүсэхэд хүргэж байна.

















Сэтгэгдэл бичих