
Дорнодод 50 мВт станц барих гэхэд “Станцтай мөртлөө нэмж барих гэлээ, огт станцгүй аймгууд олон байна” гэж барьцах, мөнгө санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байх, гацах гацаах зэрэг олон саад бэрхшээл байсан.
—————–
Идэр 9 ид тачигнаж байхад УБ хотод өчигдрөөс цахилгааныг ээлжлэн тасалж хязгаарлалт хийж эхэлсэн нь иргэдийг бухимдуулж байх шиг…
1990-ээд оны дундуур аймгийн маань станцын зуухнууд муудаж, ачааллаа даахгүй эвдэрч өвлийн ид хүйтэн үед өндөр даралтаар дулаан өгч чадахгүй амь голтой дулаан өгөх, тог байнга тасрах зэргээр айл өрх, албан байгууллагуудыг хүнд байдалд оруулж сандаргадаг байлаа. Зарим айлууд ч гэртээ гал түлж, цонхоороо яндан гаргаж байлаа шүү дээ. Харин аймгаас сонгогдсон С.Зориг гишүүн Түлш Эрчим хүчний сайд болж, улмаар аймгийн маань Станцын зуухнуудыг Германы 15 сая дойч маркийн санхүүжилтээр бүрэн шинэчилж Дорнодынхонд үлэмж тус болж билээ.
10-аад жилийн өмнөөс 4 аймгийг ДЦС-тай, 10 аймгийг дулааны Станцтай болгох асуудал төлөвлөгдөж эхэлснээс ажил хэрэг болж ашиглалтанд орсон ганц нь Дорнодын ДЦС юм. 10 аймгийн дулааны станц барих Солонгос компани нь ч дампуурлаа зарлаж, мөнгө төгрөг нь буруу замаар орсныг сүүлийн үед ид ярьж байна.
Дорнодын 86 мВт ДЦС бол аймаг төдийгүй зүүн бүс нутгийн хөгжлийн ундарга, илч энергийн эх үүсвэр юм.
Галын дөл нь ямагт өөдөө байгээ.
УИХ-ын гишүүн, сайд асан Х.Болорчулуун



















Сэтгэгдэл бичих