
Өнгөрөгч баасан гарагт Цагаан-Овоо суманд малдаа явж байсан 50 гаруй насны эмэгтэй осгосон байдалтайгаар олдсон харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Цас ихтэй, цаг агаар хүндэрч байгаа энэ үед малчид та бүхэн малаа ойр бэлчээх, ганцаараа хол явахгүй байх, дулаан хувцас, холбоо барих хэрэгслийг заавал авч явах, цаг агаарын мэдээг тогтмол шалгаж, болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна.

















Сэтгэгдэл бичих