У.Отгонбаяр: ИТХ-ын сонгуульд төрийн захиргааны албан хаагчид өрсөлдөх боломж нэмэгдүүлнэ

Алслагдсан сумдад боловсон хүчний дутагдлыг нөхөх, иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах үүднээс ИТХ-ын сонгуульд төрийн захиргааны албан хаагчид өрсөлдөх боломж нэмэгдүүлсэн хуулийн төсөл өргөн барьжээ.
Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэхээр орууллаа.
Хөдөө орон нутаг болон алслагдсан сум дүүрэгт ажиллах боловсон хүчний дутагдлыг нөхөх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид харьяалагдаж буй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын тодорхой хувийг төрийн захиргааны албан хаагч байхаар хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд заасан хуулийн өмнө эрх тэгш байх зарчмын шаардлагыг хангах нь хууль зүй, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль, ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ