Аймгийн Засаг даргын тамгын газрын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн багийн уралдааныг хичээнгүй бичгийн төрлөөр өнөөдөр зохион байгуулж байна.
Тус уралдааныг аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс зохион байгуулж байгаа бөгөөд эх хэл, бичиг соёлын өвийг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, монгол өв соёлоороо бахархах, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн хэрэглээний чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Уралдааныг нь бүтээлч гэрийн даалгавар болон багийн гүйцэтгэлийн төрлүүдээр буюу үндэсний бичгээр бичсэн эхийг өгөгдсөн хугацаанд уншиж кирилл бичигт хөрвүүлэх, кирилл бичгээр бичсэн оноосон нэрийг үндэсний бичигт хөрвүүлэх, үндэсний бичгээр бичсэн үгийг уншиж утгачилан болон үйл хөдлөлөөр тайлбарлах, сугалсан үгсийн галигийг зөв үсэглэн дуудах зэрэг даалгаврыг гүйцэтгэж байна.
Тэмцээнд 8 багийн 32 албан хаагч оролцож, мэдлэг ур чадвараа сорин өрсөлдөж байна.


















Leave a Reply