Хөлөнбуйр: Уушгийн тариа бригад орчмоор түймэр гарч байна

Хөлөнбуйр сумаас зүүн урагш 30 км орчим, хот хоорондын замаас урагш “Уушгийн тариа бригад” гэдэг газар хээрийн түймэр гарлаа.
Түймрийг унтраахаар аймгийн ОБГ-ын гал сөнөөгчид, Хөлөнбуйр сумын онцгой байдлын хоёр бүлэг болон ойролцоо үйл ажиллагаа явуулдаг АПУ компанийн бригадаас хүн хүч, техниктэй очиж ажиллаж байна. Түймрийн голомтод ойрхон айл өрхүүд рүү гал оруулахгүйг хичээж байна, түймэр нэг захаасаа унтарсан гэсэн мэдээллийг Хөлөнбуйр сумаас өглөө.
Бүх нутгаар хуурайшилтын зэрэг аюултай түвшинд хүрээд байгаа тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, гал түймрээс урьдчилан сэргийлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ