Аймгийн аварга малчин, тариаланчид тодорлоо

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морь жилийн босгон дээр Хүнс, хөдөө аж ахуйн салбар, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Аймгийн хошой аварга малчин, Аймгийн аварга малчин, Аймгийн аварга фермер, Аймгийн аварга тариаланчид тодорлоо.
“Аймгийн хошой аварга малчин” цол, тэмдгээр:
-Гурванзагал сумын 1 дүгээр багийн малчин Дугарсүрэнгийн Очирпүрэв,
-Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн малчин Дамдинсүрэнгийн Эрдэнэтогтох,
“Аймгийн аварга малчин” цол, тэмдгээр:
-Баяндун сумын 1 дүгээр багийн малчин Баатарцогтын Галсанлодой,
-Баянтүмэн сумын 4 дүгээр багийн малчин Буянтогтохын Болорсайхан,
-Баян-Уул сумын 2 дугаар багийн малчин Бадамхандын Отгонбаяр,
-Баян-Уул сумын 1 дүгээр багийн малчин Санжмятавын Бямбаа,
-Булган сумын 2 дугаар багийн малчин Санжмятавын Энхбаяр,
-Булган сумын 2 дугаар багийн малчин Ганбатын Батхишиг,
-Гурванзагал сумын 1 дүгээр багийн малчин Загдын Ганзориг,
-Гурванзагал сумын 2 дугаар багийн малчин Ганбаярын Одбаяр,
-Дашбалбар сумын 4 дүгээр багийн малчин Төмөрийн Нармандах,
-Дашбалбар сумын 1 дүгээр багийн малчин Баярцогтын Баяржавхлан,
-Матад сумын 1 дүгээр багийн малчин Болдын Баттөр,
-Матад сумын 6 дугаар багийн малчин Баатарчулууны Ариунболд,
-Матад сумын 6 дугаар багийн малчин Хүрэлбаатарын Ганбаяр,
-Сэргэлэн сумын 2 дугаар багийн малчин Алтанцэцэгийн Эрдэнэбаяр,
-Халхгол сумын 3 дугаар багийн малчин Батаажийн Жавхланбат,
-Халхгол сумын 2 дугаар багийн малчин Доржийн Энхбат,
-Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн малчин Цэеэний Бат-Эрдэнэ,
-Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн малчин Ухнайн Батхүрэл,
-Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн малчин Дашийн Ганбат
-Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн малчин Сүрэнгийн Төмөртогоо
-Чойбалсан сумын 2 дугаар багийн малчин Арилдын Гантогтох
-Чулуунхороот сумын 3 дугаар багийн малчин Ганбаатарын Ганзориг,
-Чулуунхороот сумын 2 дугаар багийн малчин Цэнддоогийн Болдбаяр,
“Аймгийн аварга фермер” цол, тэмдгээр:
-Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн фермер Сугарсүрэнгийн Энхбаатар,
“Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор:
-Баянтүмэн сумын 1 дүгээр баг Монеко сийд ХХК,
“Аймгийн аварга тариаланч” цол, тэмдгээр:
-Баяндун сумын 4 дүгээр багийн тариаланч Балжиннямын Эрдэнэтогос,
-Баян-Уул сумын 5 дугаар багийн тариаланч Дугарын Уранбилэг,
-Дашбалбар сумын 4 дүгээр багийн тариаланч Мөнхийн Мөнхцэцэг нар тус тус шалгарлаа.
Хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлж “Аймгийн хошой аварга малчин”, “Аймгийн аварга малчин”, “Аймгийн тариаланч хамт олон”, “Аймгийн аварга тариаланч”-аар шалгарсан иргэд, ААН-үүддээ баяр хүргэж, хүн амаа эрүүл, чанартай хүнсээр хангах үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ