
Өнөөдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг, Дуутын даваа орчимд зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь нас эрсэдсэн тухай олон нийтийн сүлжээнд мэдээлсэн.
Энэ талаар бид Оюун ухааны академийн Дорнод аймаг дахь салбарын холбогдох хүнээс тодруулахад,
Тус салбарын 29 сурагч Улаанбаатар хотод Оюун ухааны спортын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод буцаж явах замд харамсалтай осол гарлаа.
Ослын улмаас автобусанд бидэнтэй хамт сууж явсан нэг хүн харамсалтайгаар амь насаа алдсан.
Автобусанд явсан нийт 29 хүүхэд эсэн мэнд, биеийн байдал нь хэвийн. Одоогоор Жаргалтхаан сумын эмнэлэгт ирээд эмчийн үзлэгт орж байна.
Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоохоор Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллага ирж ажиллаж байна гэлээ.
















Leave a Reply