
Дорнод аймгийн нутаг дэвсгэрт “Хүн боомилж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад Дорнод аймагт оршин суух нэр бүхий иргэн “Дагавар охиноо хүчирхийлж, улмаар жирэмсэн болгосон” гэх хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ өөрийгөө боомилж амиа хорлосон нь тогтоогджээ.
Иргэн та гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн үйлдлийг үл тэвчих, энэ төрлийн гэмт хэргийн мэдээллийн нэн даруу холбогдох байгууллагад мэдээлж, өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
















Leave a Reply