Халхгол суманд гарсан түймрийг унтраалаа

Халхгол сум Ташгай багийн “Бадрахын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 410 км, сумын төвөөс баруун урд зүгт 90 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан 52 дугаар анги, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Халхгол сумын Мэргэжлийн ангийн нийт 43 хүн, 6 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 04.12-ны өдрийн 05:00 цагт цурамд оруулж, 14:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 120000 га талбай өртөж шатсан гэж ОБЕГ мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ