
“АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГО-2026” ЭНЭ САРЫН 15-НЫ ӨДӨР ОРОН ДАЯАР ЭХЭЛНЭ
“Статистикийн тухай хууль”-д аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жил тутамд явуулж байхаар заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогыг 2026 оны 4 дүгээр сарын 15-аас 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулна.
Энэ удаагийн тооллогын гол онцлог нь төрийн байгууллагын мэдээллийн санд суурилах бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага тооллогод хамрагдахдаа нэгдсэн системд нэвтэрч баталгаажуулах юм.
Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж www.2026.mn цахим хуудаст хандан мэдээллээ шалган баталгаажуулж, ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдана уу.
















Leave a Reply