Багш нарын гар дээрээ авдаг дундаж цалин өндөр гэж худал мэдээлэл явуулаад байна

Өнөөдөр Дорнод аймгийн ҮЭХ, Монголын багш нарын ҮЭХ-ны “ШААРДАЖ БАЙНА” тайван жагсаал Тусгаар тогтнолын талбайд боллоо. Боловсролын салбарт ажиллагсдын цалин хангамжийг нэмэгдүүлж, 3.5 саяд хүргэх шаардлагыг энэхүү жагсаалаар Засгийн газарт хүргүүлж байна. Жагсаал орон даяар нэгэн зэрэг явагдаж байгаа юм.

Бид уг жагсаалд оролцож буй Хэрлэн сумын 11-р цэцэрлэгийн багш Ц.Даваасүрэнгийн байр суурийг сонирхлоо. Тэрээр:

Багш нарын гар дээрээ авдаг дундаж цалин өндөр гэж худал мэдээлэл явуулаад байна. Багш бүхэн доктор биш, мэргэжлийн зэрэг аваагүй, даасан ангигүй, олон жил ажиллаагүй багш нар маш олон байгаа гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ