Хэрлэн сумын ИТХ-ын даргаар Д.Тамиржаргалыг сонголоо

2024 оны 10-р сард Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын даргаар Д.Тамиржаргалыг сонгосон процесс нь хуулийн зөрчилтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу сумын ИТХ өнөөдөр (2025.09.26) хуралдаж, хурлын даргыг сонгож томилсон анхдугаар хуралдааны шийдвэрээ хүчингүй болголоо.

Ингээд ИТХ-ын даргад АН-ын бүлгээс Д.Тамиржаргалыг дахин нэр дэвшүүлж, нууц санал хураалтад оролцсон 16 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжлээ. Дамдинцоогийн Тамиржаргал нь Хэрлэн сумын 9-р багаас сонгогдсон төлөөлөгч юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ