Хэрлэн сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаас.
ИТХ-ын төлөөлөгч Б.Тогтохжаргал: “Аймгийн ЗДТГ Хэрлэн сумын төсвөөс дахин татаж, тодотгол хийснээр үлдсэн төсвийн 1/3 нь хасагдлаа. Нийт хүн амын 50-аас дээш хувь нь амьдарч байгаа Чойбалсан хотын хөрөнгө оруулалтууд тасрахад хүрч байна. Үүн дээр шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Түүний асуултад Хэрлэн сумын Засаг дарга С.Мөнхжаргал: “АН Чойбалсан хотод олонх болсон учраас аймгийн удирдлагууд төсвөөр нь дамжуулж улстөр хийж байна гэж харж байна” гэлээ.

















Leave a Reply