МАНай хулгайчууд даварсаар хууль тогтоох байгууллагыг бүлэглэн эзэлж, хамгийн том нүүрсчинээ оройдоо залсан. Бүх эрх мэдлийг гартаа авсан, бүлэг хулгайчуудтай нэг хоёроороо байтугай нийтээрээ тэмцээд ч дийлсэнгүй ээ.
Аз болж тэдний үхэлдэн тэмцэлддэг албан тушаалын төлөөх дайн хулгайчийг дотроосоо илчилж, асуудлыг хууль дүрмээр бус хуйвалдаанаар шийддэгийг, үндэсний аюулгүй байдлын зөвлөлд нь үндэснийхээ эсрэг хулгай хийдэг хүн багтдаг болохыг бид мэдэж авав.
Хууль зүй дотоод хэргийн сайд асан нь илчилж, Ерөнхий сайд нь үүнийг хүлээн зөвшөөрч байхад итгэхгүй гээд яахсан билээ?
Хууль зөрчөөд ч болов нүүрсний хулгайчаа намын дарга болгохоор улайрсан нь ардын нам өөрөө авлигачдын хоргодох сүүлчийн цайз болсныг гэрчилнэ. Намын үнэт зүйл, үзэл баримтлал гэж байдаг бол Ардын намынх авлигал хээл хахууль, ахиулаад ярьвал нүүрс хулгайлах ажээ. Хулгайчдаа хариуцлага тооцох нь байтугай дарга болгохоор дээш нь залж, илчилсэн Б.Энхбаярыг намаас хөөх тухай ярьж байгаа нь эрүүл, ёс зүйт нийгэмд бол ИЧИГ ИЧИГ. Тэр Баярбаатар ч гэнэ үү? Хошин шогийн амилсан баатар эхлээд өөрөө “УИХ-ын гишүүн давхар албан тушаал хашиж болохгүй” гэсэн хуулиа зөрчиж МАН-ын Хяналтын хорооны дарга хийж байгаагаа өөрийнхөө толгойлдог УИХ-ын Ёс зүйн дэд хороогоороо нэг хэлэлцээч .
Ийм л ичдэггүй новшнуудтай тэмцэж, нам дагасан цөөврүүдэд уруулж ноцуулж яваа Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилсон нь Ерөнхий сайд Г.Занданшатарын зөв. Авлига, хулгайтай тэмцэнэ, хууль засагладаг болно, шударга ёс тогтооно гэж шүлсээ хаттал бүгд ярьдаг. Үйлдэл хийсэн нь хэн бэ? Үгүй ядаж нэр заагаад нэг хулгайчийг дотроос нь илчилсний төлөө түүнийг яагаад сайд болгож болохгүй гэж?
Хулгайчийг харсаар байж хуйвалддаг,хор дагаварыг нь мэдэх ч хэлээ хазсаны төлөө хувь хүртдэг, хэн ялсан талд нь хадаг барьдаг бэртэгчин долдой нараас ялгарч байгаа нь Б. Энхбаяр байна.
Түүнийг сайн мэдэхгүй ч, түүнд 100 хувь итгэж чадахгүй ч ад үзэгдэх зоригийг чинь үнэлж байна. Хэлсэн ярьсныхаа эсрэг, нийт ард түмний хүсэл зоригийг хувийн зорилгодоо ашигладаг, хулгайч нартайгаа адилхан бол бүр ч өндрөөс унана гэдгээ нэгэн цагийн андуудынхаа гашуун түүхээс санана биз. Цагтаа “Шударга-5” ч шуугиулж л явлаа. Даан ч худлаа байсан нь харамсалтай.
Сэтгүүлч Б.Отгон 2025.10.01

















Leave a Reply