Хэрлэн сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаар сумын 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцлээ. Энэ үеэр 9-р багаас бие даан сонгогдсон төлөөлөгч Ц.Батбаяр: СӨХ-үүд хуралдаж, засвар тохижилт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлүүдийг дүгнэсэн байна. Ихэвчлэн орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн ажлууд эвдэрч гэмтжээ. Өнгөрсөн хугацаанд чанаргүй хийгдсэн засвар, тохижилтын ажлуудад хариуцлага тооцох, дахиж засуулах шаардлагатай байна гэв. Түүний асуултад Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал: Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулъя гэж хариулсан юм.
Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын хуралдаанаас…

















Leave a Reply