
Өчигдөр өдөр 14 цагийн үед Цагаан-Овоо суманд түймэр гарлаа. Тодруулбал Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг 5 дугаар баг, “Шар толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 14:40 цагт ОБГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллан 22:20 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 4800 га талбай, 2000 ширхэг боодлын өвс өртсөн. /урт 12 км, өргөн 4 км/ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

















Leave a Reply