Дорнод аймгийн 5 сумын нутгийг хамарсан газрын тосны 28-р талбайн хайгуул эхлэх гэж байна

Дорнод аймгийн 5 сумын нутгийг хамарсан газрын тосны Хэрлэн тохой 28-р талбайн хайгуул хийгдэж эхлэх гэж байна.

Булган, Баянтүмэн, Матад, Хэрлэн, Хөлөнбуйр гэсэн 5 сумын нутгийг хамарсан 1,228,552.83 га талбай бүхий газрын тосны 28-р талбайд Засгийн газар, гадаадын хөрөнгө оруулалт бүхий “Монголиан фойсан” ХХК-ийн хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдаж, гэрээлэгч компаниас Дорнод аймгийн ОНХС-д жил бүр 50 мянган доллар төлөх хүсэлт гаргажээ.

Гэрээлэгч компани нь энэ жилээс Матад сумын нутагт хайгуул явуулж эхлэх аж. Уг компани нь 2023 онд байгуулагдсан бөгөөд хөрөнгө оруулагчдын талаар тодорхой мэдээлэл хомс байгааг албаны хүмүүс хэлж байна.

Энэ асуудлаар аймгийн ИТХ-аар хэлэлцэж 100 хувийн саналаар татгалзлаа.

Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг Дорнод ДАТА студийн шууд дамжуулалтаас үзнэ үү:
https://www.facebook.com/share/v/17b6iR3jJS/

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ