10-р сарын захиалгат шатахуун хилээр орж ирмэгц лимитгүй олгож эхэлнэ

Дорнод аймгийн хэмжээнд шатахууны хомсдол үүсэж, бензин түгээх газрууд өдрийн лимит тогтоогоод байгаа. Бид энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын зүүн бүсийн газрын дарга Л.Гэрэлчимэгээс тодрууллаа.

Тэрээр, Дорнод аймагт хамгийн олон салбартай Петровис компанийн 9-р сард захиалж авсан шатахууны агуулахын нөөц багассан нь хомсдол үүсэхэд гол нөлөө үзүүлсэн гэж тайлбарлаж байна. Тодруулбал, манай аймаг дахь Петровисын салбар нь аймгийн төв, 13 сум болон Сүхбаатар аймгийн төв, хэд хэдэн сум, Хэнтий аймгийн 3 сумыг тус тус хангадаг. 9-р сард шатахууны борлуулалт их байсан учраас агуулахын нөөцөө барихын тулд сүүлийн хэд хоногт өдөр бүр лимит тогтоож эхэлсэн байна.

Петровис бүх салбаруудаараа лимиттэй олгож эхэлсэн учраас бусад компанийн ШТС-уудад ч ачаалал үүсэж, агуулахын нөөц нь багасаж эхэлсэн. Ингээд сүүлин хэд хоногт бүх ШТС өдрийн лимиттэй болжээ. Бензин шатахууны 10-р сарын захиалгын дагуу 10-р сарын 20-ноос хилээр эхний вагонууд орж ирнэ. Тэр үед шатахууны нөөц хэвийн болно гэсэн тайлбар өглөө.

Харин гааль дээр хааж боосон, бензиний үнэ өсгөх гээд зохиомол хомсдол үүсгэсэн зүйл байхгүй гэдгийг хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ