Газрын тосны 28-р талбайн галт тэрэг нэгэнт хөдөлжээ

Газрын тосны Хэрлэн тохой 28-р талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 2024.10.23-ны 137-р тогтоолоор Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон чиглэлийн дагуу 2024.11.21-нд АМГТГ-ын дарга Л.Баярмандал, “Монголиа Фойсон Энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли нарын үзэглэсэн өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэрээ юм.

Уг гэрээг байгуулахад орон нутгаас санал авдаггүй хуулийн зохицуулалттай болохыг аймгийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүс хэлж байгаа.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 8 жилийн хугацаанд нийт 49,7 сая ам.долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн байна. Уг төлөвлөгөөнд:
– Геологийн мэдээлэл цуглуулах, тайлал хийх,
– 20 мянган км2 газарт соронзон болон хүндийн хүчний судалгаа хийх,
– 2000 тууш/км-т 2 хэмжээст чичирхийллийн судалгаа хийх,
– 400 км2 талбайд 3 хэмжээст чичирхийллийн судалгаа хийх,
– Хайгуулын 13 цооног өрөмдөх,
– Дээжлэлт, цооногийн иж бүрэн судалгаа, туршилт, шингэн хагалбар, хайгуул, судалгаа, нөөцийн тайлан боловсруулах зэрэг ажлууд оржээ.
Энэ хүрээнд хайгуул хийгдэж буй орон нутгийн хөгжлийн санд жил бүр 50 мянган ам.доллар олгох үүрэг гэрээнд заасан байна. Ингээд энэ мөнгийг Дорнод аймагт төвлөрүүлэх хүсэлт тавьсны дагуу аймгийн ИТХ хуралдаж, санхүүжилт хүлээн авахаас татгалзсан.
Соронзон хайгуулыг Матад сумаас эхлүүлнэ хэмээн тус компаниас орон нутгийн удирдлагуудад мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл газрын тосны 28-р талбайн галт тэрэг нэгэнт хөдөлж эхэлсэн байна.

Нэмэлт мэдээлэл дуулгахад, 2015 онд уг талбайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Хонгонк вэлпэйк индастриал” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байсан бөгөөд тус компани нь одоогийн “Монголиа фойсон энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагчдад шилжүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ