МҮБХ-ны “Алтан түнш” байгууллага Өмнөговь аймгийн нэрэмжит Ахмад бөхчүүдийн барилдаан зохиогдож, Дунд буюу 50-54 насны ангилалд 40 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, улсын өсөх идэр начин Мижиддоржийн Жамъянпүрэв түрүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Дорнод нутаг” дэвжээний бөх, улсын начин Дондогийн Цогзолдорж үзүүрлэв.
Д.Цогзолдорж начин маань 1999 онд Дорнод аймгийнхаа наадамд үзүүрлэж, Аймгийн заан цол, 2000, 2001 онд Бүх цэргийн наадамд 2 удаа түрүүлж, Цэргийн хурц арслан цол, 2006 онд АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд улсын начин Ду.Батбаяраар дөрөв, улсын заан О.Одгэрэлээр тав даван “Монгол улсын начин” цолыг хүртсэн.
Хүчний гурван төрөлт буюу Powerlifting-ийн ДАШТ-ний мөнгө, хүрэл медальтай. Цагдаагийн ахмад цолтой.
Энэ хавар төрөлх Цагаан-Овоо сумынх нь 90 жилийн ойг тохиолдуулан түүнд хүндэтгэл үзүүлэх барилдааныг Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулж байсан.
Өдгөө тэрээр Монгол Улсын Үндэсний бөхийн ахлах цэцээр ажиллаж, “Дорнод нутаг” дэвжээ төдийгүй төрийн наадам, томоохон барилдаанд зодоглосон бөхчүүдийнхээ хүч, бяр, ур ухааныг тэгшилж яваа Дорнод нутгийн бахархал болсон хүчтэн билээ.

















Leave a Reply