Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д тэтгэлгээр суралцах оюутнуудтай гэрээ хийлээ

Дорнод аймаг болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөлөнбуйр хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд богино хугацааны сургалтын хөтөлбөр хэрэгжиж байна.
Энэхүү хөтөлбөрийн дагуу төрийн захиргааны удирдлага, нягтлан бодох бүртгэл, олон улсын эдийн засгийн харилцаа, компьютерийн сүлжээний мэргэжилтэй 5 иргэн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөлөнбуйр хотын Хөлөнбуйр их сургуульд богино хугацааны тэтгэлэгт сургалтад хамрагдах гэж байна.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл хөтөлбөрт хамрагдан суралцахаар болсон иргэдтэй гэрээ байгуулан амжилт хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ