Хөлөнбуйр суманд гарсан түймэрт 400 га талбай өртөв

Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.07-ний өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлэг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Хөлөнбуйр сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж 21:33 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 400 га талбай өртөж шатсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ