Малчид уул уурхайн хайгуул, ашиглалт, байгалийн нөөц ашиглалтын чиглэлээр хууль эрх зүйн хүрээнд оролцох боломж бүрдэж байна.

Баянтүмэн суманд “Байгаль хамгаалалд малчдын оролцоо” нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөний үеэр малчдын байгаль, бэлчээр газар нутгаа хамгаалах сайн дурын нөхөрлөлүүдийг чадавхжуулах сургалт явагдлаа.

Малчид нөхөрлөлийн зохион байгуулалтад орсноор уул уурхайн хайгуул, ашиглалт, байгалийн нөөц ашиглалтын чиглэлээр хууль эрх зүйн хүрээнд оролцож, эрхээ эдлэх боломж бүрдэж байна.

Тус сумын хэмжээнд нийт 16 нөхөрлөл байгуулагдсан бөгөөд байгалийн баялгаа хамгаалахад малчид албан ёсны зохион байгуулалттайгаар оролцох эрх зүйн боломж бүрдээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ