
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал аймгийн ИТХ-ын 6-р хуралдаанд гэр хороолын зам, хар ялаа, нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээний талаарх ажлын мэдээллээ танилцууллаа. Тэрээр:
Гэр хорооллын зам, гудамж талбайн цэвэрлэгээний төсөв хөрөнгө аймгийн төсөвт тавигдаад, аймгаас хийхгүй байгаа учраас Хэрлэн сум өөрийн нөөц хөрөнгө, гамшгаас хамгаалах сангаасаа мөнгө шавхаад хийж эхлэх гэж байна. Уг ажлыг хийх чиг үүрэг нь Дорнод аймгийн ЗДТГ-ын харьяаны Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-т бий, Хэрлэн сумын харьяаны Хэрлэн тохижилт ОНӨААТҮГ зөвхөн хог авах л үүрэг хүлээж байна. Бид хүлээсэн үүргээ биелүүлж, гэр хороолол, орон сууцны хогийг тогтмол авч байгаа гэв.

















Leave a Reply