
Сумдад нэн шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зарчмаар сумдын мэргэжлийн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд аймгаас бодлогоор дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд аймаг, сумын хамтарсан төсвөөс бүх суманд “Нутгийн ирээдүй” орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Өнгөрсөн жилүүдэд 3 суманд нийт 24 айлын бие даасан халаалтын систем, цэвэр, бохир ус, цахилгааныг бүрэн шийдвэрлэсэн орон сууцыг ашиглалтад оруулсан бол #энэ_онд_үргэлжлүүлэн_8_суманд_64_айлын_орон_сууцны_барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Ондоо багтаж Чойбалсан, Баян-Уул, Булган, Баяндун, Цагаан-Овоо сумдын орон сууц ашиглалтад орно.
Энэхүү төслөөс жишиг болгож Улсын хэмжээнд төрийн албан хаагчдын орон сууцыг барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн ба манай аймагт улсын төсвөөр энэ оноос #Чойбалсан_Баян_Уул_Чулуунхороот_сумдад_24_айл, #Халхгол_сумын_Ялалт_багт_15_айлын орон сууцны барилгыг ажил өрнөж байна.

















Leave a Reply