Өнгөрөгч 4-р сард БОЭТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад эмч А.Баяржаргал хамгийн өндөр оноо авсан ч эмнэлгийн ТУЗ-өөс түүнийг томилох эсэх тухай ямар нэгэн шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг асуудлаар хуралдсан байна.
Энэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хуульч Ч.Эрдэнэбат цахим хуудсандаа мэдээллээ.

Ч.ЭРДЭНЭБАТ: БОЭТ-ИЙН ЗАХИРЛЫГ ТОМИЛОХЫГ ТУЗ-Д ДААЛГАСАН ЗАХИРГААНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРЛАА..
Дорнод аймгийн БОЭТ-ийн захирлыг томилох шийдвэр гаргахыг ТУЗ-д даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж хуралдааны явцад нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрөлийг баталж шийдвэр гаргалаа.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгч А.Баяржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ТУЗ-аас түүнийг БОЭТ-ийн захирлаар томилох тогтоолыг дахин гаргаж, холбогдох бичиг баримтыг АТГ-т ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянуулахаар хүргэнэ гэсэн үг юм.
Ингээд Дорнодчуудын дунд хүлээлт болоод байсан БОЭТ-ийн захиралыг томилсон, томилоогүй гэх ТУЗ-ийн тогтоол эцсийн байдлаар шийдэгдэж А.Баяржаргалыг захиралаар томилох шүүхийн шийдвэр гарлаа. Нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрч шүүхээс зөвшөөрлийг баталсан учир талууд энэ асуудлаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болсон тул энэ шүүгчийн захирамж шүүхийн эцсийн шийдвэр юм.
Үнэн зөвийн талд байсан БОЭТ-ийн ТУЗ-ийн гишүүд, Зөв чигийн Зөвлөхүүд ТББ-ын хуульч Э.Болорцэцэг нартаа болон Баяржаргал эмчийг томилсон шийдвэрийг дэмжсэн Дорнодчууддаа баярлалаа.
Энэ ажилд өнгөрсөн хавраас хойш тууштай байсан өмгөөлөгч Эрдэнэбат өөртөө бас баярлалаа хэхэхэ.
За юутай ч ТУЗ -ийн шийдвэртэй холбоотой хууль зүйн асуудал дууслаа. Одоо яамны асуудал үлдсэн.

















Leave a Reply