Дорнод аймгийн Цэргийн штабаас 2024 оны 2 дугаар зэлжийн цэрэг татлагаар цэргийн жинхэнэ албанд татагдан 3Х-ний 327, 338 дугаар анги, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад цэргийн алба хааж халагдан ирж буй алба хаагчдыг Тусгаар тогтнолын талбайд угтан авлаа.
Уг арга хэмжээнд Дорнод аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар холбооны ажлын албаны дарга, бэлтгэл дэд хурандаа Б. Отгонбаяр, Сумдын тамгын газрын дарга нар оролцов.
Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн бусдыгаа манлайлсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн байлдагч Х. Хаш-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлах байлдагч Э.Энхбаяр, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн дэд түрүүч Х.Ижилбаяр нарыг аймгийн Засаг даргын “Хүндэт жуух” бичгээр шагналаа.

ц

















Leave a Reply