Улсын төсөв 2026: Дорнод аймагт 2 шинэ ажил хийхээр төсөлд тусгажээ

Ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Аймаг, орон нутгийн удирдлага, бүсээс сонгогдсон гишүүдийн санал, хүсэлтийн дагуу улсын төсвийн төсөл боловсруулагддаг бөгөөд 2026 онд Дорнод аймагт 2 шинэ ажил хийхээр тусгасан байна. Үүнд:

♾️Дотуур байрын барилга, 80 ор /Дорнод, Булган сум/
Хэрэгжүүлэх хугацаа: 2026-2027
Нийт өртөг: 4,040.700.000 төгрөг
2026 онд санхүүжих: 1,818.400.000 төгрөг

♾️Хэрлэн голын төмөрбетон гүүр, 217.6 у/м /Дорнод, Хэрлэн сум/
Хэрэгжүүлэх хугацаа: 2026-2028
Нийт өртөг: 22,845.100.000 төгрөг
2026 онд санхүүжих: 6,053.600.000 төгрөг



—————————–

Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд эхэлсэн 11 ажлыг үргэлжүүлэн санхүүжүүлэхээр тусгажээ. Үүнд:

♾️Бага сургуулийн өргөтгөлийн барилга, 320 суудал /Дорнод, Хэрлэн сум, 12 дугаар сургууль/
2024 онд эхэлсэн / 2026 онд дуусгах.
Нийт өртөг: 6,714.800.000 төгрөг
2026 онд санхүүжүүлэх: 2,828.2

♾️Сургуулийн барилгын өргөтгөл, 160 суудал /Дорнод, Сэргэлэн сум/
2024 онд эхэлсэн / 2026 онд дуусгах.
Нийт өртөг: 3,973.200.000 төгрөг
2026 онд санхүүжүүлэх: 1,556.100.000 төгрөг

♾️Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Дорнод, Хэрлэн сум, Шинэ Хөгжил сургууль/
2024 онд эхэлсэн / 2027 онд дуусгах
Нийт өртөг: 12,030.500.000 төгрөг
2026 онд санхүүжүүлэх: 3,500.000.000 төгрөг

♾️Цэцэрлэгийн барилга, 150 ор /Дорнод, Хэрлэн сум, 11 дүгээр баг/
2022 онд эхэлсэн / 2026 онд дуусгах
Нийт өртөг: 4,368.000.000 төгрөг
2026 онд санхүүжүүлэх: 1,121.500.000 төгрөг

♾️Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай авто зам, 50 км /Дорнод, Баян-Уул сум/
2022 онд эхэлсэн / 2026 онд дуусгах
Нийт өртөг: 84,892.600.000 төгрөг
2026 онд санхүүжүүлэх: 30,000.000.000 төгрөг

♾️Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 124.5 км /Дорнод/
2022 онд эхэлсэн / 2027 онд дуусгах
Нийт өртөг: 185,514.900.000 төгрөг
2026 онд санхүүжүүлэх: 45,921.100.000 төгрөг

♾️Аймгийн төвийн хатуу хучилттай авто зам, дугуйн зам, 5.5 км /Дорнод, Хэрлэн сум/
2019 онд эхэлсэн / 2026 онд дуусгах
Нийт өртөг: 10,925.800.000 төгрөг
2026 онд санхүүжүүлэх: 977.100.000 төгрөг

♾️Соёлын төвийн барилга, 200 суудал /Дорнод, Булган сум/
2020 онд эхэлсэн / 2026 онд дуусгах
Нийт өртөг: 3,270.500.000 төгрөг
2026 онд санхүүжүүлэх: 377.600.000 төгрөг

♾️1000 айлын орон сууцны хорооллын гадна дулаан хангамжийн шугам сүлжээ /Дорнод, Хэрлэн сум, 3 дугаар баг/
2024 онд эхэлсэн / 2026 онд дуусгах
Нийт өртөг: 17,354.800.000 төгрөг
2026 онд санхүүжүүлэх: 6,497.900.000 төгрөг

♾️Чойбалсан хотын ус хангамжийн шугам сүлжээний шинэчлэл /Дорнод, Хэрлэн сум/
2024 онд эхэлсэн / 2026 онд дуусгах
Нийт өртөг: 32,817.200.000 төгрөг
2026 онд санхүүжүүлэх: 14,372.100.000 төгрөг

♾️Дулааны 1 дүгээр гол шугам ТК-1 худгаас ТК-3 худаг хүртэлх 2Ø400 мм голчтой дулааны магистраль шугамыг 2Ø800 мм голчтой болгох өргөтгөл /Дорнод, Хэрлэн сум/
2024 онд эхэлсэн / 2026 онд дуусгах
Нийт өртөг: 13,967.800.000 төгрөг
2026 онд санхүүжүүлэх: 4,502.000.000 төгрөг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ