Гамшигт өртсөн 20 өрхөд тусламж үзүүллээ

Өнгөрөгч 9 дүгээр сарын 2-ны өдөр Баяндун, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутагт болсон хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэрээ алдсан айл өрхүүдэд Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага болон аймгийн Засаг даргын тамгын газар хамтран Монгол гэрийн дэмжлэг үзүүллээ.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Ёл, Хөлөнбуйр сумын ИТХ-ийн төлөөлөгч У.Ганхуяг, Баяндун, Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдын удирдлагууд, Дэлхийн Зөнгийн орон нутгийн хөтөлбөрийн багийнхан оролцож нийт 20 өрхөд шинэ Монгол гэр хүлээлгэн өглөө.

“Дэлхийн Зөн Монгол ОУБ” нь Монгол Улсад 30 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа зөвхөн материаллаг тусламж үзүүлэхээс гадна, хүнд хэцүү цаг үед хүний нэр төр, амьдрах эрхийг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн байгууллага юм.

Байгалийн гамшиг, нийгмийн сорилт бүрийн үед тус байгууллага эрт болон дараа үеийн хариу арга хэмжээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ зэрэг иж бүрэн тусламжийг орон нутгийн байгууллагуудтай хамтран үзүүлдэг.

Уг дэмжлэг нь зөвхөн материаллаг дэмжлэг бус, тухайн өрхийн амьдралыг дахин хэвийн байдалд оруулах, хүүхдүүдийг аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм гэдгийг Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Орон нутгийн хөтөлбөрийн менежер Г.Лхагвасүрэн үйл ажиллагааны үеэр хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

МЭДЭЭЛЛЭЭС БҮҮ ХОЦОР!

ШИНЭ МЭДЭЭ