
БАЯНХОШУУ-ӨВДӨГ БООМТООР ЭКСПОРТ, ИМПОРТЫН НЭР ТӨРЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА
Өнөөдөр /2025.10.22/ Зүүн бүсийн зөвлөлийн дарга, Засаг дарга Ш.Ёл, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн Хошууны Намын дарга Ван Най Бин тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын бүс нутгийн хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна. Дорнод аймаг ОХУ болон БНХАУ-ын бүс нутгуудтай нийгмийн салбарт түлхүү хамтран ажилласаар ирсэн юм. Цаашид бусад эдийн засгийн тэргүүлэх салбарууд болох хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистикийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогыг баримталж байгаа юм.
Уулзалтаар талууд Баянхошуу-Өвдөг боомтын дэд бүтцийг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид экспорт, импортын бараа бүтээгдэхүүн болон үр тариа, түүхий эдийн нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжиж ажиллах, энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, шинэ маршрутыг гарган хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Талууд хамтын ажиллагаагаа шинэ шатанд хүргэхэд бүхий л талаар дэмжин, бодит ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ.


















Leave a Reply